Хөвсгөл нуурын аялал





Хөвсгөл нуур, Сахарын рашаан, Хүслийн хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар 4 өдөр 4 шөнө аялах, соёл, амралт, адал явдлыг хослуулсан аялалд таныг урьж байна.
Аяллын хөтөлбөр
1 өдөр ( Туулах зам 700 )
Улаанбаатар-Булган-Мөрөн
- Улаанбаатараас өглөө эрт хөдөлнө
- Замд: Дархан, Эрдэнэт, Булган, Уньтын Сахарын рашаан, Хутаг-Өндөр, Тосонцэнгэл, Их-Уул, Мөрөн
- Сахарын рашаанд зогсолт хийж амарна, рашаан ууна
- Оройн хоол, шөнө Мөрөнд эсвэл ойролцоох жуулчны баазад хоноглоно
2 өдөр ( Туулах зам 120 )
Мөрөн-Хөвсгөл нуур
- Өглөөний цай уугаад Хатгал тосгон хүрч Хөвсгөл нуурын эрэг дээр очно
- Хөвсгөл нуурын эрэгт байрлах жуулчны баазад байрлана
- Хүслийн хад руу завиар аялах (өөрөө төлбөр төлнө), нуурын эргээр явган алхалт
- Галын наадам, диско бүжиг, хөгжөөнт тоглоом, чөлөөт цаг
- Шөнө жуулчны баазад хоноглоно
3 өдөр
Хөвсгөл нуур дахь өдөр
Цаатан гэрээр зочилж, соёлтой танилцана
Сүхбаатар усан онгоцтой танилцаж зураг авхуулна
50/100 цогцолбор, нутгийн бүтээгдэхүүнтэй танилцах
Чөлөөт аялал, амралт, зураг авалт
Шөнө жуулчны баазад амарна
4 өдөр ( Туулах зам 700 )
Хөвсгөл-Улаанбаатар
Өглөөний цайны дараа Улаанбаатар руу буцна
Замд Булган, Уран тогоо уул, Намнангийн ар зэрэг газруудад түр зогсож байгалийн зураг авах боломжтой
Оройн цагт Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө
Хоол :
Аялалд юу багтсан бэ
Аяллын үнэнд жуулчны автобусны ирж буцах зардал, жуулчны баазад 2 хонох байр, 6 удаагийн хоол, хөтөч жолоочийн зардал, цаатан болон нутгийн аяллууд багтсан.
Анхаарах зүйлс
Цаг агаар хувьсамтгай, зам хол учраас дулаан хувцас, хувийн хэрэгцээний зүйлсээ сайн бэлдэж, аяллын цагийн хуваарийг чанд мөрдөх шаардлагатай.
Тээврийн хэрэгслүүд
Автобус
Насны ангилал
3+
Физик үнэлгээ
Хөнгөн
Цаг агаарын байдал
Өдөртөө нимгэн цамц, малгай, нарны шилтэй байж, шөнөдөө дулаан цамц, салхины хамгаалалттай куртка, тав тухтай пүүз эсвэл уулын гутал өмсөхийг зөвлөж байна.