Нэвтрэх
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

Үзэсгэлэнт газар

Ёлын ам

Ёлын ам нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт (Даланзадгадаас баруун тийш 45 км-т, Улаанбаатараас 650 км) орших Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт Зүүн сайханы аманд байх, нэгэн гүн хавцал юм. Дархан цаазат газар бөгөөд дархалсан талбай нь 64 ам.километр. Нэн ховор Ёл шувуу байдаг учраас ийнхүү Ёлын ам хэмээн нэрлэсэн. “Ёлын ам”-ыг гадна, дотны жуулчдын заавал очиж үздэг үзэсгэлэнт газруудын нэг юм. Зүүн сайханы нурууны нэг хавцал болох Ёлын ам нь мөнх цастай бөгөөд өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаантай болдог.