



Үзэсгэлэнт газар
Баян заг
Өмнөговь аймгийн Булган сумаас.[1] зүүн тийш Арц богд уулсын.[2] дагуух Говийн уулархаг бүст хамаарах уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар. Палеонтологийн ховор олдворууд олдсон газар гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Мөн үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон.