



Үзэсгэлэнт газар
Цагаан суварга
Цагаан суварга говь нутгийг байтугай Монгол Улсыг дэлхийд гайхуулахаар тийм л үзэсгэлэнтэй энэхүү хайрхан бол Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав юм. Энд жилдээ дунджаар 50,0 мянган жуулчин ирдэг. Энэ хайрхан Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршино. Ямар нэг уул, хайрхан, суварга нь аль ч талаасаа харагддаг бол Цагаан суварга тийм биш. Урд талаасаа тэгш тал явсаар огцом цав болно. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны дээр гараад зүүн тийш тольдоход өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гайхамшгийг та тольдох болно. Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаврын давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олсон гэх. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй.